Бидний тухай


БИДНИЙ ТУХАЙ
ҮНЭ ЦЭН, ТАВ ТУХ, СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ ~ AURUG
AURUG Liquor Shop нь Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг АПУ ХК-ийн нэрийн дэлгүүр бөгөөд 2020 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, өөрсдийн үйлдвэрлэсэн архи, спиртийн бүтээгдэхүүнээс гадна дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн дарс, виски, коньяк болон бусад чанартай ундааг нэг дороос сонгох боломжийг бүрдүүлсэн Монголын анхны алкохолоор дагнасан (Premium Liquor shop) дэлгүүр юм.
Бид AURUG.MN онлайн дэлгүүр, AURUG WINECELLAR, AURUG CASA гэсэн худалдааны сувгуудаар дамжуулан дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүртээмжтэй, найдвартай хүргэн ажиллаж байна.

Анхны салбар болох AURUG WINECELLAR нь Богд хааны ордон музейн баруун талд байрлах AURUG PLACE-д үйл ажиллагаагаа явуулдаг. Харин хэрэглэгчдэд илүү ойр, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилгоор 2023 онд Сүхбаатарын талбайн баруун талд AURUG CASA салбараа нээсэн. AURUG CASA-ийн нэр дэх “Casa” нь итали болон испани хэлэнд “гэр” гэсэн утгатай бөгөөд хэрэглэгчдэд тав тухтай, үнэ цэнтэй, таатай худалдааны орон зайг бий болгохыг бэлгэддэг.
Цаашид AURUG WINECELLAR болон AURUG CASA-ийн сүлжээг өргөжүүлж, хэрэглэгчдэд дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүнийг илүү хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ дарс, виски болон спиртийн бүтээгдэхүүний соёлыг Монголд хөгжүүлэх зорилготой.
