Casillero Del Diablo нь 2018 оноос 2023 оныг хүртэл дэлхийн шилдэг брэндээр шалгарч Вино шүүмжлэгчдээс тогтмол 95+ үнэлгээ авсаар ирсэн. Дэлхий даяар 140 гаруй орнуудад борлуулагддаг бөгөөд Их Британи, Ирланд, Швед улсуудад борлуулалтаараа №2-т Солонгос БНХАУ-уудад брэндийн танигдалт хүчтэй байдлаараа №2-т Чили, Бразил, Мексик улсуудад премиум сегментийн №1 дэлхийн алдартай виноны брэнд юм. Casillero Del Diablo брэндийн Reserva, Reserva Privada, Diablo гэсэн 3 төрлийн 8 SKU оруулан ирж байна. Cassilero Del Diablo брэнд нь дэлхий дээрхи топ 4 борлуулалттай виноны брэндийн нэг бөгөөд British Magazine Drinks International-аас дэлхийн хамгийн их таашаагдсан брэндийн нэг гэсэн шагнал авсан юм.
Чилийн дарсны домог
Casillero del Diablo нь Чилийн нэр хүндтэй Viña Concha y Toro-гийн хамгийн алдартай дарсны брэндүүдийн нэг бөгөөд анх 1966 онд зах зээлд гарсан.
Брэндийн нэр нь сонирхолтой домгоос үүсэлтэй. Viña Concha y Toro-гийн үүсгэн байгуулагч Don Melchor Concha y Toro хамгийн сайн дарснуудаа хувийн зооринд хадгалдаг байсан ч зарим шил нь учир битүүлгээр алга болдог байжээ. Тиймээс тэр зооринд чөтгөр амьдардаг гэсэн цуу яриаг тарааж, хүмүүсийг дарсанд нь ойртуулахгүй байх арга олсон гэдэг. Ингээд уг нууц зоорь “Casillero del Diablo” буюу “Чөтгөрийн зоорь” хэмээн нэрлэгдэх болсон байна.
Өнөөдөр Casillero del Diablo нь Cabernet Sauvignon, Merlot, Carmenere, Shiraz, Sauvignon Blanc, Chardonnay зэрэг олон төрлийн дарсыг багтаасан өргөн сонголттой бөгөөд Reserva-аас Reserva Privada хүртэл хэд хэдэн цувралтай.